ХООЛЛОХ ТОХИРОМЖТОЙ ЦАГ

ХООЛЛОХ ТОХИРОМЖТОЙ ЦАГ

  • 2021-12-23 15:21

Өдөрт нийт 4 удаагийн хооллолтыг тохиромжтой гэж үздэг.

06:00-09:00 – Өглөөний цай: Нүүрс ус задран энерги болон хувирдаг тул энэ цагт өглөөний цай уух.

10:00-11:00 – Хөнгөн зууш: Ногооны салад эсвэл жимс зэрэг хөнгөн зууш идэх. Тухайлбал, тал алим эсвэл тал гадил.

12:00-14:30 – Өдрийн хоол: Ходоодны хүчил их ялгарах цаг тул өдрийн хоол идэх.

17:00-19:00 – Хөнгөн зууш: Мах ихтэй, “хүнд” хоол идэхээс зайлсхийх.

Оройн хоол хэт их идэх нь:

Оройн 18:00 цагаас хойш цөс болон ходоодны шүүрэл ялгаралт буурдаг тул оройн цагаар их идэх, махан "хүнд" хоол идэх нь гүйцэд боловсорч шингэхгүй, гэдсэнд үлдэж ялзран, бие махбодыг хордуулдаг. Хүний бие нэг өдөрт л хордоно гэж үгүй. Өдөр бүрийн давтан, давтан хийсэн үйлдлүүдийн үр дүн. Гүйцэд боловсроогүй хоол маргаашийн хоол боловсруулалт, шингээлтэд сөргөөр нөлөөлдөг.

Т. Аззаяа

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.