УРГАМЛЫН ТОС АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТОСНООС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

УРГАМЛЫН ТОС АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТОСНООС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

  • 2021-11-11 18:56

Хүнсний өөх тосыг амьтны ба ургамлын гаралтай гэж ангилна.

Амьтны гаралтай өөх тос нь найрлагадаа ханасан дээд карбон хүчлүүд болох пальмитин, стеарины хүчлүүдийг ихээр агуулдаг бөгөөд тасалгааны хэмд хатуу, царцмаг төлөвтэй, хоёрчийн холбоогүй тул зөвхөн энергийн хэрэгцээнд зарцуулагддаг, дулааны боловсруулалт хийхэд өндөр хэмд тэсвэртэй байдаг.

Харин ургамлын гаралтай тосны найрлагад ханаагүй дээд карбон хүчлүүд болох олейн, линол, линолейны хүчлүүд ихээр агуулагддаг ба тасалгааны хэмд шингэн төлөвтэй, хоёрчийн холбоотой тул молекулууд нь өөр молекулуудтай холбогдож бие махбодод химийн олон урвал явуулах чадвартай, дулааны боловсруулалт хийхэд өндөр хэмд тэсвэр муу зэргээрээ амьтны гаралтай өөх тосноос ялгаатай.

Т. Аззаяа

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.