Жор: Байгалийн гаралтай, антиоксидант шинж чанартай цай

Жор: Байгалийн гаралтай, антиоксидант шинж чанартай цай

  • 2021-11-29 10:45

Байгалийн гаралтай, эмчилгээний шинж чанартай энэхүү цайг гэртээ бэлтгэх аргыг танилцуулж байна. Бэлтгэхэд хялбар.

Үрэвслийн эсрэг, өөх шатаах зэрэг олон үйлчлэлтэй энэ цайг сая, сая хүмүүс хэдийнэ туршиж, үр дүнг нь үзсэн байдаг юм билээ.

Нимбэг, жүржинд витамин С элбэг агуулагддаг тул бие махбодын чөлөөт радикалыг хазаарладаг. Витамин С нь ханиад, томуутай тэмцэж, үрэвсэл, хаванг бууруулдаг.

Цагаан гаа нь gingerol гэх хүчтэй, био идэвхт бодис агуулдаг тул биеэс хорт бодис гадагшлуулах нөлөөтэй.

Байгалийн цэвэр (боловсруулаагүй) зөгийн балыг зохистой хэмжээгээр хэрэглэх нь бие махбодын халдварын эсрэг тэмцэх чадварыг сайжруулдаг. Хорт хавдрын үед эмчилгээний журмаар хэрэглэгддэг.

Орц, найрлага:

Жүрж - 2 ширхэг (хальстай нь нимгэн зүснэ)

Нимбэг - 2 ширхэг (хальстай нь нимгэн зүснэ)

Цэвэр зөгийн бал - 400 мл

Турмерик - 2 цайны халбага

Цагаан гаа - 130 гр (хальслаад нимгэн зүснэ)

Хийх заавар:

Тагтай цэвэр шилэнд 200 гр зөгийн бал хийгээд турмерикийг нэмж сайн хутгана. Дараа нь бусад орцуудыг ээлжлэн өрж хийгээд үлдсэн 200 гр зөгийн балыг дээр нь нэмж сайн таглана.

Ус нэмэхгүй. Зөгийн бал болон жүрж, нимбэгний шүүс холилдоод шингэрдэг. Ингээд хөргүүрт 7 хонуулахад цай бэлэн болно. Аяга халуун усанд 2-3 халбагыг хийж хутгаад 3-4 минут байлгаад уугаарай.

Хадгалалт:

Өрөөний хэмд хадгалахгүйг анхаараарай. Иснэ. Бэлэн болсон цайг таглаад хөргүүрт 7 хоног хүртэл хадгална.

Цэвэрлэгээ:

Жүрж, нимбэгний хальсыг яаж сайн цэвэрлэх вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Эхлээд нимбэг, жүржийн хальсыг давсаар сайн үрнэ. Эмзэг арьстай бол гартаа бээлий өмсөөрэй. Үүний дараа цэвэр усаар зайлна. Дараа нь хүйтэн усанд сода эсвэл цуу хийгээд жүрж болон нимбэгийг 15 минут дэвтээсний дараа шууд хэрэглэнэ.

Т. Аззаяа

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.