1. Хүргэлт нь УБ хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд, Баруун: СХД (Таван шарын автобусны эцсийн буудал), Хойд: СБД (7 буудал), Зүүн: БЗД (Улиастайн уулзвар), Урд: ХУД (Зайсан, Яармаг) 2. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаарыг үнэн зөв, дэлгэрэнгүй бичих шаардлагатай ба захиалга хүргэгдэн очих хүртэл утсыг нээлттэй байлгана уу. Хэрэв хүргэлт буцаж, дахин хүргэлт хийгдэх тохиолдолд хүргэлтийн төлбөрийг хэрэглэгч хариуцна. 3. Хүргэлт хийгдэхийн өмнөх өдөр хэрэглэгчийн утсанд мэдээлэл, хүргэлтийн ажилтны утасны дугаар зурвасаар илгээгдэнэ. 4. Замын ачаалал болон бусад шалтгааны улмаас захиалга хугацаанаасаа хоцрох тохиолдолд хүргэлтийн ажилтан хэрэглэгчид утсаар мэдэгдэнэ. 5. Бид шилийг буцаан авдаг тул та дараагийн өдрөөс эхлэн хүргэлтийн ажилтанд зөрүүлэн өгч байна уу. 6. Хүргэлтийн хаяг, байршил солигдсон тохиолдолд хэрэглэгч тухайн өдрийн 19:00 цагаас өмнө байгууллагад мэдэгдэнэ үү.
see more
Хэрэглэгч та төлбөрийн дараах хэлбэрүүдээс сонгож худалдан авах боломжтой. Интернет банк болон мобайл банкаар төлбөрөө шилжүүлэх, Qpay ашиглах. Хэрэглэгч та интернет банк, мобайл банкаар төлбөр төлөх тохиолдолд гүйлгээний утгад өөрийн нэр, утасны дугаарыг заавал бичнэ үү.
see more
1. www.greeno.mn нь Грийно компанийн албан ёсны вэбсайт бөгөөд үйлчилгээний нөхцөл, журам нь онлайн захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. 2. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд Грийно ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина. 3. Хэрэглэгч урьдчилан баталгаажуулж хамрагдах хөтөлбөрт бүртгүүлсэн бөгөөд зайлшгүй цуцлах тохиолдолд байгууллагад 24 цагийн өмнө мэдэгдэх үүрэгтэй ба цуцлах хөтөлбөрийн нийт үнийн дүнгийн 10 хувь нь шимтгэл болон хасагдана. 4. Бараа бүтээгдэхүүнийг онгойлгож, сав баглаа, боодол эвдэрч гэмтсэн тохилдолд буцаах боломжгүй. 5. Тусгай хямдралтай бүтээгдэхүүнийг буцаах боломжгүйг анхаарна уу. 6. Захиалсан бүтээгдэхүүн хүлээн авах үед гэмтэлтэй байсан тохиолдолд захиалга буцаан солиулах боломжтой.
see more