WELL-LIFE ХӨТӨЛБӨР НЬ ДЭГЛЭМ БИШ

WELL-LIFE ХӨТӨЛБӨР НЬ ДЭГЛЭМ БИШ

  • 2021-11-30 14:30

Well-Life хөтөлбөр нь дэглэм биш. Учир нь, уураг, өөх тос, нүүрс ус, витамин, эрдэс бодисыг тэнцвэртэй агуулсан, илчлэгийг нь удирдсан эрүүл хоолны хөтөлбөр юм.

Хүн эрүүл амьдрахад шаардлагатай бүхий л шимт бодисоо хангалттай авахын тулд олон төрлийн, олон өнгийн хүнсийг хамт хэрэглэхэд оршдог. Гэтэл Монголчуудын хувьд, амьтны гаралтай хүнсний хэрэглээ хэт өндөр, харин витамин, эрдэс бодис, ханаагүй тосны хүчил, нийлмэл нүүрс ус, эслэгийн үндсэн эх үүсвэр болох жимс, булцуут бус ногоо, бүхэл үр тариа, самар, үр, загас, тахиа, шувууны махны хэрэглээ хангалтгүй байдаг.

Тиймээс, бид монгол хүний тэнцвэргүй хооллолтыг засах, хоол хүнсний төрөл зүйл болон шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр төрөл бүрийн аргаар боловсруулан хэрэглэхийг таниулах, эрүүл хооллолтыг урт хугацаандаа хэвшүүлэхэд нь туслах зорилготойгоор энэхүү хөтөлбөрөө хүргэж байгаа билээ.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.